ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Халдвар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлаж эмчлэх боломж байгаа юу?
-Нийслэл хотын хувьд халдварын тархалт алга цог байгаа. Иймд хүн амын дунд халдвар тархаахгүй байх үүднээс бүх шинж тэмдэгтэй хүмүүсээ нэг дор эмчилж, сувилах арга хэмжээг авч байгаа. Халдвар хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч гэр бүлийн хүрээнд, алба байгууллагын хүрээнд тархалт их өндөр байгаа учир тэдгээр хүмүүсийг хамгаалах үүднээс эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Хэрвээ цаашдаа халдвар илүү нэмэгдвэл хөнгөн шинжтэй иргэдээ гэрээр нь эмчилж зөвхөн хүнд иргэдээ эмнэлэгт хэвтэн эмчлэх төлөвлөгөөтэй байгаа.
Л.Баяр
Л.Баяр