ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Я.Содбаатар сайт өчигдөр мэдээлэл өгөхдөө Цагаан сараас өмнө вакцин орж ирнэ гэсэн. Цагаан сараас өмнө орж ирэх боломжтой юу?
-Вакцины хувьд Эрүүл мэндийн сайд, УОК-ын даргын хамтарсан тушаалаар вакцин авах, түгээх, дархлаажуулах төлөвлөгөө гарсан байгаа. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид хүн амын 20 хувийг вакцинд хамруулна. Хоёр дахь ээлжид хүн амын 70 хувийг хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийдөө энэ ондоо багтаагаад хүн амынхаа 60-70 хувийг вакцинд хамруулна. Нэгдүгээрт вакцин Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хүрээнд орж ирнэ. Одоогийн байдлаар “Pfizer” вакциныг манай улсад хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа. Мөн “Astrazeneca”, “Moderna” гэх үйлдвэрлэж байгаа вакциныг яаралтай зөвшөөрлөөр хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна. Вакцин энэ оны эхний улиралд орж ирж хүн амыг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа.
Л.Баяр