Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрох саналыг байнгын хороо дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов
2021-01-21 16:551min

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулахыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалт явууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 76.5 хувь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн саналаар огцорч байгааг нь дэмжсэн байна.
Н.Батаа