Энэтхэг улсын Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн халдварын эсрэг Covaxin, Covishield вакцинуудыг хөрш болон найрсаг харилцаатай хэд хэдэн улс руу хандивлахаар болжээ.
Тус улсын Засгийн газар Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив болон Маврикий гэх долоон улсад “Covaxin” вакциныг хандивлах бол Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш гэх таван улсад “Covishield” вакциныг хандивлахаар шийдсэн байна.
Манай улсад хандивлахаар болсон “Covaxin” вакцины судалгаа клиник туршилтын гуравдугаар үе шатанд үргэлжилж байгаа бөгөөд 25 мянга гаруй сайн дурын оролцогч хамрагдаад байгаа аж. Тус вакцин нь амьтад дээр хийгдсэн клиникийн өмнөх туршилтын үе шатуудад Covid-19 вирусийн эсрэг 100 хувийг үр дүнтэй нь батлагдсан ажээ.
Л.Баяр