Богд ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна гэх гомдол гарлаа

2021-01-14 11:161min0
3fc97381278cff98b7ed50bf294df3a2_x3

Цахим орчинд иргэдийн зүгээс “Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна” гэх гомдлын дагуу Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан “Өлтэй” ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгаад байна.

Дээрх байгууллагаас 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж 1363 устгал хийсэн байна.

Экологийн Цагдаагийн Алба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй