Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 11-ний байдлаар, 1.138.139 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Үүнээс дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 284 987, бензин хөдөлгүүртэй нь 732 790, хийн хөдөлгүүртэй 24 229, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 370 байгаа юм. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 577 123, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 437.437 байна.
Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалжээ. Үзлэгийн үнэ суудлын машин 22 000, ачаа, автобус, механизм 33 000, мотоцикл, чиргүүл 11.000 төгрөг юм байна.
Б.Эрдэнэ