Жо Байден коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден коронавирусийн эсрэг Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн хамтран гарган авсан вакцины хоёр дахь тунг олон нийтийн өмнө хийлгэсэн байна.
Түүнийг вакцин хийлгэсний дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Цэргийн эмнэлгийн албаны дарга, дэд адмирал Жером Адамс, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенат дахь Бүгд Найрамдах намын олонхийн удирдагч Митч МакКоннелл зэрэг улстөрчид мөн нэгдсэн юм.
Вакцин хийлгэсний дараа тэрбээр нийт америкчуудад хандан амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөсөн байна.
Л.Баяр