Үйл ажиллагаагаа эхлүүлж буй аж ахуйн нэгжүүд ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.
Үүнд:
ААН, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ дотоод болон гадаад цэвэрлэгээ, ариутгал хийсэн байна.
Ус хангамж татуургынхаа аюулгүй байдлыг хангана.
Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийнэ.
Үйлчлэх хүчин чадлаа 30 хувиар бууруулж, үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулна.
Ажилтнуудыг PCR шинжилгээнд заавал хамруулна.
Ажлын байранд ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ.
Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг байршуулна.
Тоног төхөөрөмж, үйл ажиллагаандаа ашигладаг бүхий л зүйлсээ ариутгана.
Үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, амны хаалт зүүлгэн, гарыг нь халдваргүйжүүлэн QR кодоор бүртгэж оруулна.
Үйлчилгээний танхим, үйлдвэрлэлийн байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт гурваас доошгүй удаа хийнэ.
Хүний гар хүрдэг бүх эд зүйлийн гадаргууг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, арчиж халдваргүйжүүлнэ.
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх бодисыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас авч хэрэглэнэ. Улсын бүртгэл бүртгэгдээгүй, хаяг шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
Шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагчийг байршуулна.
Ажлын байранд хоёр цаг тутамд 15 минутаас багагүй хугацаагаар агаар сэлгэнэ.
Төлбөр тооцоог бэлэн бусаар хийх хэрэгтэй
Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд хийнэ.