БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг энэ тухай мэдээллээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын өмнөх их хурал 2016 оны тавдугаар сард болсон аж. Тэр үед БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун намын даргаар сонгогдож байсан юм.
Намын VIII их хуралд оролцогчид дүрмээ өөрчлөх шийдвэр гаргасныг Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг өчигдөр мэдээлж байсан. Өдгөө намыг таван жилд нэг удаа хуралдуулж байхаар болжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй шинэ засаг захиргаанд шинэ цөмийн зэвсгээр бэлэг барина гэж байсан юм.