Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 8-10-нд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулжээ.
Коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд энэ сарын 8-нд 8539, 9-нп 10.009, 10-нд 1628 хүн хамрагдсан байна.
Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг энэ дүгээр сарын 11-ний өдрийн 6:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг өнөөдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС