Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг маргааш буюу сарын 11-нээс сулруулах шийдвэр гаргасан учраас маргааш буюу Даваа гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдэгдсэн.
Иймд маргаашнаас эхлэн QR кодгүйгээр зорчино. Мөн маргааш дугаарын хязгаарлалтын журам ёсоор улсын дугаар нь 1 болон 6-аар төгссөн тээврийн хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Б.Эрдэнэ