2021-01-09 10:291min00

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй

hurelbaatar-1

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Төрийн санд Оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой.

Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” гэжээ.

Б.Эрдэнэ