2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2021 нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм.
Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой болох юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй. Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс уруу шилжүүлэх хуультай. Дээрх зааасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай билээ.
Л.Баяр