БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Монгол дахь хөрөнгө оруулагчдын холбооноос Монгол Улсад хандивлаж буй эмчилгээний материалыг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 5-нд БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болов.
Хөлөнбуйрын Монгол дахь хөрөнгө оруулагчдын холбооны дэд тэргүүн У.Эрдэнэ 42400 юанийн өртөг бүхий энэхүү хандивыг Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөх Г.Байгалмаа, А.Батзул нарт гардуулсан байна.
Цар тахлыг амжилттай даван туулахын тулд Хятад Монгол хоёр орны төр засаг болон иргэд, олон нийтийн байгууллагууд хүчээ нэгтгэн ажиллаж, шаардлагатай цаг үед бие биедээ харилцан туслалцсаар байна.
Б.Эрдэнэ