Нийслэл Улаанбаатарт 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн юм. УОК, Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.
Харин өнөөдөр цахим орчинд “Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна” гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ.
Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй” гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн байна.
Мөн өнөөдрийн эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй. Цар тахал, Гамшгийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ гэх мэтчилэн 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ тодорхой саналаа Засгийн газарт хүргэдэг юм. Олон улсад үүрэг хүлээсний дагуу ерөнхий арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна” гэсэн юм.
Л.Баяр