Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia Motors компани гэрлийн шоугаар компанийнхаа шинэ логог танилцууллаа. Танилцуулгыг YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна.
Инчеон хотноо болсон энэ шоунд 303 дрон ашигласан байна. Үүний зэрэгцээ компанийн логог үүсгэсэн хэдэн зуун салют буудуулжээ. Өмнө нь байсан Kia гэсэн улаан-цагаан өнгийг үүсгийг ирээдүйн дизайн маягийн хар-цагаан өнгийн үсгээр сольсон аж.
Kia-гийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Сон Хо Сун дэлхийн автомашины үйлдвэрлэлийн салбар хурдан өөрчлөгдөх үе шатандаа ирсэн гээд, лого, уриагаа солих нь компанийг дэлхийн шинэ зорилгод тэмүүлж байгааг илтгэсэн хэрэг гэжээ. Тус компани өмнөх уриа болох “Гайхашруулах хүч” (The Power to Surprise) –аа “Урам зориг өгсөн хөдөлгөөн” (Movement that inspires) болгожээ.