Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Энэ үеэр өчигдөр /2020.01.06/ өгсөн мэдээллийн дагуу залруулга хийлээ. Тодруулбал өчигдрийн нэг мэдээлэлд залруулга хийе. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан өвчлөөгүй бөгөөд халдвартай нь батлагдсан хүний гэр бүлийн гишүүн нэг хүн өвчилсөн. Тухайн гэр бүлд хоёр хүн өвчилсөн” гэлээ.
Тэрбээр Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллийн үеэр “Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна” гэж хэлж байсан юм.
Л.Баяр