Энэтхэгийн Химачал-Праден мужид 1700 орчим нүүдлийн шувууд шалтгаан нь тодорхойгүй байдлаар үхсэний дараа аялал жуулчлалыг зогсоожээ. Үхсэн шувуудын олонх нь хөхөлт галуу байсан гэнэ.
Урьдчилсан шинжилгээгээр шувууны ханиад байж болзошгүй байгаа тул Химачал-Прадеш муж Ражастхан, Керал, Мадья-Прадеш зэрэг мужийн араас шувууны ханиад зарласан 4 дэх муж болж байна.
Энэтхэгийн Байгаль орчны яамнаас зэрлэг ан амьтад, тэр дундаа шувуудын үхэлтэй холбоотой мэдээллийг нэн даруй дамжуулахыг үүрэг болгожээ. Шувууны ханиад бол H5N1 вирусээр үүсгэгддэг, шувууд дундаа халдвар өндөртэй, хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчин юм. ДЭМБ-ын мэдээллээр шувууны ханиадны омог хүнд халддаггүй ч үе үе халдсан тохиолдол илэрдэг.
Ражастан мужид 425 хэрээ шувууны ханиадаар үхсэн бол Мадхья-Прадешт 50 орчим хэрээний сэгнээс шувууны ханиадны вирус илэрсэн аж. Керал мужийн Засгийн газар мөн 12 000 нугас үхсэн гэж мэдээлж байгаа юм.