БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун улс орныхоо эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бараг бүх салбартаа нуран унасныг Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлаараа зарлалаа.
2020 онд бүрэн хэрэгжих ёстой байсан төлөвлөгөөг бараг бүх салбарт биелүүлж чадаагүй гэж Ким Чен Ун тэмдэглэжээ. БНАСАУ өөрсдийнхөө хүчиндээ тулгуурлан эдийн засгаа бэхжүүлэх ёстой бөгөөд Ходй Солонгост эхэлсэн Хөдөлмөрийн намын их хурлаараа ирэх 5 жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргана гэжээ.
Ким Чен Ун сүүлийн 10 жилд анх удаа шинэ жилээр ард иргэддээ хандаж үг хэлээгүй. Үүнийхээ оронд тэрбээр иргэддээ мэндчилгээтэй шинэ жилийн ил захидал илгээжээ. Өмнө нь тэрбээр 2011 онд ийм мэндчилгээ хүргэж байсан аж.