Хятадын Тяньжин хотын шүүхээс намын хорооны нарийн бичгийн дарга асан, БНХАУ-ын хөрөнгийн томоохон компани Huarong Asset Management Co., Ltd-ийн ТУЗ-ийн дарга Лай Сяоминьд цаазын ял оноолоо.
Түүнийг авлига, хээл хахууль, хоёр эхнэртэй байсан зэргээр нь ялласан байна. Лай Сяоминийг 2018 оны намы намын дотоод журам, хууль тогтоолыг ноцтойгоор зөрчсөн хэргээр намаас нь хөөжээ.
Тэрбээр шалгалтын явцад улс төрийн тохиролцоонд оролцож, тодорхой тооны хүнийг албан тушаалд томилж, шалгалтын ажиллагаанд саад болсон нь илэрчээ. Үүнээс гадна тэрбээр их хэмжээний мөнгө зэрэг үнэтэй бэлэг авч, нийгмийн өмчийг хувьдаа завшсан гэсэн байна.
Лай Сяоминь нь 1962 онд төрсөн. Хятадын Ардын банкинд 1983 онд ажилд ороод 2003 он хүртэл янз бүрийн албан тушаалыг нь хашиж байжээ. Үүнийхээ дараа банкны үйл ажиллагааг хянах улсын хороо руу шилжиж, 2009 онд China Huarong компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 оны есдүгээр сард ТУЗ-ийн дарга нь болжээ.