Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хорио цээрийн дэглэм зөрчсөн 20 зөрчил бүртгэгдсэнээс 13 иргэнд хариуцлага тооцжээ.
Одоогийн байдлаар 7 иргэний зөрчил шалгагдаж байгаа аж. Тодруулбал, иргэд гэрийн тусгаарлалтад байх дэглэмээ зөрчин гадуур явсан байна. Хамгийн сүүлд Шинэ-Идэр сумын иргэн Ж гэрийн тусгаарлалтад байх үедээ Мөрөн хотод ирсэн байсан зөрчлийг илрүүлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйл гамшгийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар