Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу “СӨРӨГ” гарсан учраас Дархан-Уул аймаг “Ногоон Бүс” болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн байна.
Ингээд энэ сарын 07-ноос буюу пүрэв гарагаас дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.
Үүнд:
-ОУ-ын байгууллагууд
-Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
-Зочид буудлууд,
-Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
-Фитнесс, иог, spiniing
-Теннис, билльяард төвүүд,
-Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
-Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
-Нэг цэгийн үйлчилгээ
-Саун бассейн
-Нийтийн халуун ус
-Гоо сайхан
-Мэргэжлийн түр сургалтууд
-Сүлжээний бизнес
-Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах ажээ.
Гэхдээ бүх үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй гэж аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Мөр тэрбээр :Өнгөрсөн цар тахалын хүнд үед биднийг удирдан чиглүүлж, дэмжин тусласан Я.Содбаатар даргатай УОК, ЕС-ын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, УИХ гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нартаа болон ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ болон нийт эмч, сувилагч, Цагдаа, Онцгой, МХГ, нийт төрийн албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлье” гэжээ.
Л.Баяр