Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн цар тахлаас улбаатай үндэсний хэмжээний гурав дахь хөл хорио эхэлснийг өчигдөр зарлалаа.
Өнөөдрөөс эхлэн Английн дунд сургуулиуд зайнаас хичээллэж эхлэх юм байна. Харин эмч, нийгмийн ажилтнууд, гал сөнөөгчид, цагдаа, хүргэлтийн ажилтан, худалдагч зэрэг ажилтай хүмүүсийн хүүхдүүд хичээлдээ сууна. Үүнээс гадна архаг, хүнд өвчтэй хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн зоопаркуудыг хааж, ресторан, дэлгүүрүүд архи худалдаалахгүй гэжээ.
Хөл хорионы үргэлжлэх хугацаа халдварын тархалтаас шалтгаална. Ерөнхий сайдын хэлснээр хоёрдугаар сарын дундуур хүн амын дундаас нэн тэргүүний гэх ахмадын асрамжийн газрынхан, эмч нар, хамгийн өндөр настнууд, хүнд архаг өвчтэй хүмүүс вакцин хийлгэнэ.
Жонсон ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ирэх долоо хоногууд улсад нь хамгийн хүнд үе байх болно гээд цар тахалтай тэмцэх сүүлчийн үе шат ирсэн гэж дуулгажээ.
Нэгдүгээр сарын 2-нд Их Британид нэг хоногт 57,7 мянган шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд орж байгаа аж.