Eurasia Group консалтинг компаниас 2021 онд дэлхий нийтэд учрах гол эрсдэлүүдийг жагсаажээ.
Жагсаалтын тэргүүн эгнээнд “хуваагдсан Америк” орон орсон байна. Байденыг засгийн эрхэнд гарах үед АНУ-ын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа аж.
Хоёрдугаарт коронавирус оржээ. Цар тахал дэлхий нийтийн тайван сайхан амьдралд саад болж байгаа. Тэгвэл үүний улмаас баян, ядуугийн ялгаа улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Гуравдугаарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал багтжээ. Үүнээс болоод улс орнуудын хооронд өрсөлдөөн бий болж болзошгүй.
Үүнээс гадна жагсаалтад Хятад, АНУ-ын таагүй харилцаа, тоон орон зайнд зөрчилдөөн, олон улсад мэдээлэл дамжуулах хүндрэл зэрэг орсон аж. Eurasia Group-ийн шинжээчид Латин Америкт нийгмийн хямрал нүүрлэх, Ойрх Дорнодод эдийн засаг унах эрсдэлтэй гэж анхааруулжээ.