Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 төрлийн байгууллагын 12,000 иргэнээ коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж дуусжээ.
Шинжилгээний хариу бүрэн гарч дууссанаар аймгийн Онцгой комисс маргааш хуралдан, дараагийн шийдвэрээ гаргах юм.
Аймгийн Онцгой комиссоос баримталж буй бодлого нь Дархан хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, зайлшгүй тохиолдолд иргэдийг оруулж гаргах, Дархан хот дотроо амьдралын хэвийн горимд шилжүүлэх, хязгаарлалтад орсон байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар, халдвар хамгааллын дэглэм сахиулан хэвийн ажиллагаанд оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл хаагдаагүй байгаа тул Дархан-Уул аймагтаа байдлыг бататгах зорилгоор РCR шинжилгээг авч байна гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал хэллээ.
“Дархан-Уул аймагт нийт 45 тохиолдол илэрсэн. 45 дахь тохиолдол батлагдсанаас хойш 30 хоног өнгөрч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу эрүүл бүс болох боломж бүрдэж байгаа юм.
Л.Баяр