2021-01-04 08:141min00

“Барс”, “Хархорин” захын ажилтнуудыг шинжилгээнд хамруулав

unnamed (2)

Нийслэлийн Онцгой Комиссын 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэг дэх “Барс-1,2”, “Хархорин” захын ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Одоогоор дээрх гурван захын 534 ажилтан, түрээслэгч шинжилгээнд хамрагдаад байгаа бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна.