Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 1-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11152 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,242 болсноос дотоодын халдварын тоо 755 боллоо. Үүнээс 855 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 377 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш 2 хүнд 9 , хүнд , хүндэвтэр 100 хөнгөн 266 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 22 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: Франфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр долоо хүнээс илэрсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол 406 болж байна. Амар зочид буудалд байсан 5 хүн, Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
-Нэг резидент эмчээс мөн коронавирус илэрсэн. Нууц үеийнхээ хугацаанд халдвар илэрсэн боловч халдварыг цааш тарахаас сэргийлж Амар зочид буудалд байсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольж, өөр тусгаарлах байранд байрлуулсан.
-Хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн хүний гаалийн хэсэг дээр ажилладаг хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүл өвчилсөн байсан учраас эх уурхай нь тэндээс байсан. Тиймээс тухайн компанийн 70 ажилтныг тусгаарласан.
-Бусад хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлийн дөрвөн тохиолдол гарсан байна.
-Өргөн хүрээнд шинжилгээ хийгээд гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрсэн.
-ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол гарсан байна.
-Мөнххада компанийн дөрвөн ажилтнаас коронавирус илэрлээ. Энэ голомтод нийт зургаан хүнээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдлууд нь хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Мөнх хадаан компанийн 35 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гадуур гэрийн хяналтад авч, шинжилгээ хийгээд байна. Дөрвөн хүнээс бусад хүний анхны шинжилгээнд халдвар илрээгүй байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 429 байна.
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
- Цэргийн төв эмнэлэгт– 11
- БЗД-ийн голомт – 260
- Мөнххада голомтод -6 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр