Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Цаашид Дарханчууд ногоон бүс болсноо батлахын тулд 2021 оны 1 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 байгууллагын 11153 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсан ажээ.
Энэ ажилтай холбоотой ерөнхий эмчийн тушаалаар зохион байгуулах, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал, тээвэрлэлтийн багуудын бэлтгэл байдал хангагдаж өнөөдөр /2021-01-01/өдөр шинжилгээ авах байрнуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ гэж Дархан –Уул аймгийн DBS телевиз өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Л.Баяр