2021-01-01 13:171min00

Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтжээ

124986959_455046322134655_5676126097592881258_n-1

2020 рны арванхоёрдугаар сарын 31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авч, зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна .

Зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, өчигдөр 23.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Пирамид хотхон, хойд зам, Toyota crown маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй О нь замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 14 настай эрэгтэй О амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Эх сурвалж : ТЦА