ХСҮТ-д коронавирусийн халдвар илэрсэн тул гаднаас үйлчлүүлэгч авахгүй байгаа юм. Иймээс өвчтөнүүдийн эмчилгээг тасалдуулахгүйн тулд БГД-ийн нэгдсэн эмнэлэгт хими эмчилгээний 15 ортой тасаг нээхээр болжээ. Тус тасагт БГД, БЗД-ийн иргэд болон ЧД-ээс нэн шаардлагатай иргэдийг хүлээн авах бөгөөд ХСҮТ-ийн хими эмчилгээний эмч нар цахимаар зөвлөн ажиллах аж.
Түүнчлэн аймаг, дүүргийн эмнэлэгт хавдрын хими эмчилгээ хийнэ. Хотод байгаа орон нутгийн иргэд хол хорио цуцлагдсаны дараа орон нутагтаа очиж эмчилгээгээ үргэлжлүүлэх бөгөөд нэн яаралтай орон нутгийн иргэдийн эмчилгээний асуудлыг судалж байна гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.