Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооноос хоёр тохиолдол илэрсэн байна. Энэ хүрээнд өчигдөр тус хорооны нутаг дэвсгэрт орших суух хавьтлуудыг өчигдөр шинжилгээнд эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Ер нь гэрээр очиж шинжилгээ авч байвал хоёрдогч хавьтал. Харин тухайн иргэнийг авч явж байгаа бол ойрын хавьтал гэж ойлгох хэрэгтэй.
Ойрын хавьтлуудыг богино хугацаанд илрүүлж, ажиглан тусгаарлах байранд нэг нэгээр нь тусгаарлаж байна. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлахгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр