Хавдар судлалын үндэсний төв энэ 7 хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй

2020-12-28 10:191min0
0b3cf53f-4676-49ed-8ffd-12c24359c425

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ /энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүйг мэдэгдэв. Тус төвд одоогоор тусгаарлагдаж буй 134 өвчтөн, 71 сахиурт эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй юм.

ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмчилгээ үйлчилгээ Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт явагдаж байгаа аж. Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэгт хийнэ.  Түүнчлэн УОК-ийн шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрт нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ.

Тус төвийн хоёр эмч, эмчтэй ойр харилцсан нэг хүн, нийт гурван иргэнээс энэ сарын 25-нд коронавирусний халдвар илэрсэн. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, тэдний ойрын хавьтал 112 хүнийг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа аж.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй