2020-12-28 08:451min00

Эрээн-Замын үүд боомтод төвлөрсөн 282 автомашины ачааг амралтын хоёр өдөр солилцжээ

УОК

УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Эрээн-Замын үүдийн боомтод төвлөрөөд буй ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ.

2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол 12 дугаар сарын 27-ны өдөр мөн 140 автомашины ачааг солилцлоо.

Үүнд:
– Экспортын 10,
– Хувиараа хүсэлт гаргасан 31,
– Хүнс ногооны 9,
– Нүүрсний 4,
– Ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүлсэн талаар Засгийн газраас мэдээллээ.