Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.26/
Дээрх мэдээллийн үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Одоогоор 983 иргэн ажиглалтад байна. Цагааннуурын боомтоор шатахуун тээврийн 11 автомашин орж ирэхэд нь шуурхай штабын зүгээс халдвар хамгаалал, тусгаарлалтын үйл ажиллагааг авсан.
Мөн хөдөө орон нутагт буяны ажлаар явж буй иргэдийн асуудлыг бид тухай бүрт нь яаралтай шийдвэрлэж ажиллаж байна. Өчигдөр (2020.12,25) Сөүл хотоос карго ачаа ирсэн. Энэ карго ачааны нислэгээр 34 иргэнийг татаж авсан. Тусгаарлан ажиглах байр, шалган нэвтрүүлэх товчоо гээд нийт 5300 ажилтан улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.
Б.Эрдэнэ