Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.26/
ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-өөс найман байршилд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж байгаа ба уртын тээвэрт явж буй жолооч нараас шинжилгээ авахад халдвар илрээгүй.
Мөн Япон улсад 3841 халдвар нэмэгдсэн нь энэ хамгийн олон халдвар нэмэгдсэн тохиолдол боллоо. Их Британиас гаралтай мутацид орсон халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт ор нь хүрэлцэхгүй болжээ.
Азийн орнуудын үлгэр жишээ байсан Сингапур Улсад мөн халдварын нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Их Британиас эхэлсэн гэгдэж буй мутацид орсон халдварын хоёр тохиолдол илэрсэн. Халдвар авсан иргэн эдгэрээд гарснаас хойш дахин илэрсэн байна. Иймд эрдэмтэд мутацид орсон шинэ төрлийн халдвар зөөвөрлөгдөх эрсдэл маш өндөр буйг анхаарууллаа.
Б.Эрдэнэ