Ковид -19 гэж юу вэ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Амт, үнэр мэдрэхгүй байх
- Халуурах, бие арзайх
- Амьсгал давчдах
- Хуурай ханиалгах
- Ядарч сульдах
- Цэр гарах
- Булчин өвдөх, бие янгинах
- Толгой өвдөх
- Хоолой өвдөх
- Хамар битүүрэх, нус гоожих
- Дотор муухайрах, бөөлжих
- Гүйлгэх
Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны хаалт зүүх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар явахгүй байх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Шүлсээ хаяхгүй байх
Доорх шинж тэмдэг илэрвэл яаралтай 119 дугаарт хандаарай.
- Амьсгалахад хүндрэлтэй
- Цээжээр өвдөх
- Ухаан санаа балартах
- Босож чадахгүй байх
- Нүүр, уруул хөхрөх
Эрүүл мэндийн яам