2020-12-25 14:141min00

Гудамжны тэнүүлчин эрийн үсийг застал үхсэн гэж бодож байсан гэрийнхэн нь таньжээ

132812946_451531439563785_1427141023157552980_n

Орон гэргүй нэгэн эр тун санамсаргүй байдлаар үсчний газраар үйлчлүүлсэн нь түүний дүр төрхийг бүрэн өөрчлөөд зогсохгүй амьдралд нь томоохон өөрчлөлт авчирчээ. Шинэ засалттай зурагныхаа ачаар тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ нэгдэж чадсан байна.

45 настай Жоао Коэльо Гимарайнш 3 жилийн турш Бразилын гудамжинд аж төрж, орон гэргүй хүний тоонд орж явжээ. Нэг удаа тэрбээр сахал засах хутга гуйхаар үсчний газар орсон байна. гэтэл нэг үсчин түүнд үсийг нь үнэгүй засаж өгөх санал тавьж, гайхшируулжээ.

Салоны ажилтнууд Гимарайншийн имижийг эрс өөрчилж, түүний өмнөх болон дараах зургийг харьцуулан интернэтэд тавьжээ. Хэдхэн цагийн дараа өнөөх эр танигдахын аргагүй болж, шинэ засалт, хувцас нь кино од шиг л харагдуулж гэнэ.

Лобо нэртэй салоны эзэн энэ зургийг интернэтэд тавьтал эгч, ээж хоёр нь түүнийг таниад хүрээд иржээ. Төрөл төрөгсөд нь түүнийг амиа алдсан гэж хэдэн жилийн турш бодож байсан гэнэ. Ингээд үсээ засуулсан зурагныхаа ачаар өнөөх гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чаджээ.

Орчуулсан Э.Март : www.kp.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй