Д.Нарангэрэл: Эмнэлэг эрсдэлтэй орчин тул иргэд аль болох эмнэлэгт очихгүй байх хэрэгтэй

Коронавируст халдварын үед эмнэлэг маш эрсдэлтэй орчин болсон тул иргэд аль болох эмнэлэгт очихоос зайлсхийж, өөрөөс шалтгаалах халдвар хамгааллын дэглэмийг юуны өмнө сайтар сахих хэрэгтэй байна.
Тодруулбал:
- Эмнэлэгт олон хүн дагуулж очихгүй байх,
- Эмнэлэгт хэвтэж буй тохиолдолд сахиураа солихгүй байх,
- Эмнэлэгт биеэр очиж үйлчлүүлэхээс зайлсхийж,
- Эмчтэйгээ утсаар холбодон зөвлөгөө мэдээлэл авах
хэрэгтэйг сануулж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл өнөөдрийн эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр