БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэж, халдвар авсан боловч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүргүүдэд байрлалтай учраас энэ халдвар нэлээд өргөн хүрээтэй, том дэгдэлт гарсан гэж ойлгох хэрэгтэй.
Цар тахлын вирус нийслэлийн хүн амын дунд идэвхтэй эргэлтэд байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.
Мөн энэ сарын 8-ны өдрөөс хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн, эмнэлгээс гарсан өвчтөнүүд ХӨСҮТ-д хандан, шинжилгээ өгөхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхааруулав.
Өнөөдрийн байдлаар БЗД-ийн голомтот халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна.
Үүнээс ойрын хавьтлын 622 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан бол хоёр дахь хавьтлын 327 хүн болон 157 эмч, ажилчдыг гэрт нь тусгаарлан ажиглаж байна.
Л.Баяр