Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий хөдөлгөөнт сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын лед дэлгэцээр “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өгч байна. Иймд иргэд, та бүхэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Бидний уриалга, нөлөөллийн ажлыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ААН байгууллага, иргэддээ маш их баярлалаа.
Баянгол дүүргийн ЗДТГ