2020-12-07 16:361min00

Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтой

spu

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтойг болсон талаар мэдэгджээ.

Тэрбээр “Өнөөдөр мөн ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж “Спутник-V” вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.

Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах  хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.

Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос  эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ” гэжээ.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй