Сөүл хотын Ёнсе их сургуульд дэлбэрэлт болж, нэг багш шархаджээ

2017-06-14 12:46
south

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Ёнсе их сургуульд дэлбэрэлт болж, нэг багш шархаджээ. Цагдаагийн газрынхан болсон явдлыг алан хядах ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байна.

Дэлбэрэлт өчигдөр өглөө 08:41 цагийн үед гарсан бөгөөд шархадсан багш Ким илгээмж задалж байжээ. Гэтэл хаалганы бариулд өлгөөд үлдээсэн тэрхүү илгээмж нь дэлбэрч, профессор түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй