2020-12-07 07:451min00

Галын улмаас нийгмийн асуудал нь хүндэрсэн нийтийн байрны оршин суугчдыг түр байранд байршуулсан байна

130247596_209020924183068_8873817809407560447_o

БЗД-ийн 24 дүгээр хороонд нийтийн байр галд өртөж, 17 өрхийн 35 иргэн тухайн байранд амьдрах боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан Дүүргийн Онцгой Комисс өнөөдөр шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулан иргэдийн нийгмийн асуудлыг судалж, яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн.

Энэ дагуу ажлын хэсэг газар дээр нь шуурхай ажиллалаа. Тухайн байранд цаашид амьдрах боломжгүй тул эхний ээлжинд нийгмийн асуудал нь хүндэрсэн 7 хүүхэд, 10 гаруй иргэдийг түр байранд байршуулж, онцгой нөхцөл байдлын үед аливаа эрсдэлд орохгүй байхаар БЗД болон дүүргийн ГБХЗХ, тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн хамтаар зохион байгууллаа.

Мөн иргэдээс коронавирусийн шинжилгээг авч, хүнсний тусламж дэмжлэг үзүүлсэн юм. Цаашид орон нутгийн зүгээс холбогдох арга хэмжээг шат дараатай авахаар төлөвлөж ажлын хэсэг шуурхай ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн онцгой комисс 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй