ЦЕГ-ын 102 дугаарын утсанд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нд нийт 797 гомдол, мэдээлэл иржээ.
Гомдлыг төрлөөр нь ангилвал зөрчлийн 361 дуудлага, хулгайд эд зүйлсээ алдсан 9, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 68, гэмт хэргийн шинжтэй 35 дуудлага ирсэн байна.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 этгээдийг илрүүлсэн бол 109 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Хүний биед халдсан 20 тохиолдол бүртгэгджээ.