Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана

2020-12-03 08:371min0
d52ec8d9-7024-4877-a928-8073f7b45bec

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 18.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Тус хуралдаанаар:

– Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ зэргийг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй