Монгол Европын тээвэр, ложистикийн ач холбогдлын талаар ярих хамгийн зохимжтой цаг үе нь одоо тохиогоод байгаа билээ.
COVID-19-ын хямрал нь ачаа тээврийн дэд бүтэц, импорт, экспортын хууль дүрэм, оролцогч талуудын уялдаа холбоо, эрсдлийн удирдлага зэрэг асуудлуудыг бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд оруулаад байна.
Монголын эрх баригчид хувийн хэвшлийн хамтаар өнөөгийн нөхцөл байдлын шийдлийг тодорхойлох, хэрэгжүүлэх нэн яаралтай хэрэгцээ байна. Эдийн засгаа солонгоруулж, Европтой хийх худалдааг урт хугацаандаа бүх оролцогч талуудад ашигтай болгох тал дээр хамтран ажиллахыг уриалж байна.
Та Европтой худалдаа хийдэг үү эсвэл худалдаа хийхээр төлөвлөж байна уу? Танд ямар саад бэрхшээл тулгардаг вэ? Европ руу явах болон буцаж ирэх ачааны үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Та энэ салбарыг сайжруулахад хэрхэн хувь нэмэр оруулах вэ? Хэрэв та эдгээр асуултуудад хариулт хайж байвал 12-р сарын 3-ны өдрийн 09:30-12:30 цагт зохион байгуулагдах “Европ, Монголын тээвэр логистикийн асуудлууд” онлайн бага хуралд оролцоорой. Чуулганы дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх холбоосоор орж үзнэ үү.
https://www.facebook.com/events/722808871924593
ЕвроТанхимын гүйцэтгэх захирал Томаш Бравенец хэлэхдээ: “Европ бол Монголын бизнес эрхлэгчдийн хувьд худалдааны гол түншүүдийн нэг юм. ЕвроТанхимын эрхэм зорилго нь бизнес харилцааг хөнгөвчлөх, сайжруулах явдал билээ.
Бид Европтой худалдаа хийх сонирхолтой оролцогч талуудыг урьж байна. Бага хурлын илтгэгч нарыг нэгтгэж чадсандаа бид маш их баяртай байгаа бөгөөд оролцсон хүн бүр маш хэрэгтэй мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна. Европтой бизнес эрхлэх хүсэлтэй хэн бүхнийг ирж бидэнтэй нэгдэхийг тэсэн ядан хүлээж байна.” гэлээ.
Танд Европтой хийх худалдааны талаар санал хүсэлт, асуулт, зөвлөмж байвал бидэнд дараах холбоосоор илгээнэ үү:
https://forms.gle/Hkthis8UcaHBLKP4A
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх лавлагаа авахыг хүсвэл info@eurochamber.mn хаягаар имэйлээр холбогдоно уу
Зохион байгуулагч: ЕвроТанхим
ЕвроТанхим нь Монгол дахь Европын бизнес эрхлэгчдийн нэгдсэн дуу хоолой болж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг Европын тэргүүлэгч банкууд, компаниудын санаачилгаар 2019 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагчид: EBRD, ING, MSM Group, Termigas Impianti Tecnologici, ARI Net Associates.
EuroChamber нь DMUV, FMCCI, BBG-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улмаар Монгол дахь Европ бизнесүүдийн нэгдмэл дуу хоолой болж, одоогоор 150 гаруй гишүүн байгууллагыг төлөөлж ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ивээн тэтгэгч: Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ)
Энэхүү бага хурлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) ивээн тэтгэж байгаа болно. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://tram-mn.eu/