Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өчигдрийн /2020.11.29/ хуралдаанаар 17-гоос доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасан. Согтууруулах ундааг хориглосноор архины хууль бус наймаа, чанаргүй архины худалдаа гаарах эрсдэлтэй учир бага градустай согтууруулах ундааг худалдаалахыг Засгийн газар дэмжсэн байна.
Эрсдэл багатай салбаруудыг нээх зорилгоор 18-аас доош градустай согтруулах ундааны төрлийг худалдан борлуулахыг нийслэлийн Засаг дарга дэмжсэн байгаа. Хуулиараа энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдэх бүрэн боломжтой юм гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргах юм байна.
Л.Баяр