Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг зөөрлөгдсөн, дотоодын, ХӨСҮТ-ийн эмч сувилагч, “Энхсаран” сувиллын гэж дөрөв ангилж үзэж байгаа.
Дээрх 65 тохиолдлын ойрын хавьтал болох 977 хүнд шинжилгээ хийж байна. Анх 11 дүгээр сарын 11-нд эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш ойрын хавьтлуудыг тусгаарлалтад байлгаж одоогийн байдлаар гурван удаагийн шинжилгээ авчээ. Эдгээр гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 100 гаруй хүнийг одоогийн байдлаар гэрийн хяналтад шилжүүлсэн байна.
Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн ба нийтдээ 23 хороонд халдвар бүртгэгдээд байгаа юм.
Үүнд:
Баянзүрх дүүрэгт 18 тохиолдол 4,10,4 дугаар хороо
Баянгол дүүрэгт 16 тохиолдол 1,3,4,6,7,9,10,18 дугаар хороо
Сүхбаатар дүүрэгт 12 тохиолдол 12,13,16,18 дугаар хороо
Сонгино хайрхан дүүрэгт 10 тохиолдол 7,16,19 дугаар хороо
Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол 10,16,21 дугаар хороо
Багануур дүүрэгт 1 тохиолдол 4 дугаар хороо
Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол 19 дугаар хороонд тус бүр бүртгэгдсэн байна.
Л.Баяр