Сэлэнгэ аймагт самар түүхээр очоод хорионд орсон 433 иргэнийг галт тэргээр буцаажээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд самар түүхээр очоод хөл хорионд орсон иргэдийг буцаах галт тэрэг явуулахаар болсон.
Тэгвэл УБТЗ-ын Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн суудлын 961 дүгээр галт тэрэг өчигдөр 18:30 цагт ирж, улмаар Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд 19:20 цагт хөдөлсөн байна. Уг галт тэргээр 422 том хүн, 11 хүүхэд, нийт 433 иргэнийг буцаасан тухайн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мөн Мандал сумаас гарах хяналтын цэгээр 6 чиглэлд Улаанбаатар хот руу 193 иргэн, 48 тээврийн хэрэгсэл, Орхон аймаг руу 8 иргэн, Архангай аймаг руу 8 иргэн, Говь-Алтай аймаг руу 6 иргэн, Булган аймаг руу 4 иргэн, Хөвсгөл аймаг руу 13 иргэн, нийт 232 иргэдийг буцаасан байна.