“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади Сирийн Раккад болсон агаарын цохилтын үеэр амиа алдсан тухай Арабын Бүгд найрамдах улсын төрийн телевизээр мэдээллээ. Энэ явдал Сири-Иракийн хилээс холгүйхэн гарсан байна. Өмнө нь ийм мэдээлэл нэг бус удаа гарч байсан ч албан ёсоор огт баталж байгаагүй юм.